Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ашиглалт эзэмшлийн Чойр-Бор-Өндөр холбосон ЦДАШ-д гэмтэл гарсан тул Хэнтий аймгийн нийт хэрэглэгчдийн цахилгаан тодорхойгүй хугацаагаар тасраад байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Шуурхай штаб хуралдаж, айл өрх, ААН-ийн шугам сүлжээг хөлдөлтөөс сэргийлэх зорилгоор нөөц эх үүсвэрийн хуваарилалтыг хийж байна. Хэнтий ус ХК-иас эх үүсвэр дээр аваарын нөөц генераторыг ажиллуулж аймгийн төвийн хэмжээнд цэвэр усаар хэвийн хангаж байна.

Мөн сумдууд төвлөрсөн халаалтад холбогдсон тул нөөц эх үүсвэрүүдээ яаралтай холбох чиглэл өглөө. Одоогийн байдлаар Батширээт, Баян-Овоо сумд дизель станц ажиллуулж байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

