“Тусгай зөвшөөрөл, лиценз олгох цахим бүртгэлийн систем” /license.mofa.gov.mn/ хяналт, шалгалтыг 03 дугаар сарын 01-нээс өмнө зохион байгуулна

2025-01-16 159 0

Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд “Тусгай зөвшөөрөл, лиценз олгох цахим бүртгэлийн систем” /license.mofa.gov.mn/ хяналт, шалгалтыг 2025 оны 03 дугаар сарын 01-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд хяналт шалгалт хийх дээрх хугацаанд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй болохыг мэдэгдье. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” 255 дугаар тогтоолоор батлагдсан үржлийн адуу импортлох тоо хэмжээг тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжид хуваарилалт хийх асуудлыг хяналт шалгалт хийгдсэний дараа шийдвэрлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ