“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “ГОВИЙН УЛИАС” ХХК 2.5 САЯ МОД ТАРЬЖ, УРГУУЛЖЭЭ

2024-10-05 360 3

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Говийн улиас” ХХК сүүлийн гурван жилд ойжуулалт, нөхөн сэргээлт, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойн хамгаалалтын зурвас байгуулах, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг нийлүүлэх чиглэлээр 21 төсөл хэрэгжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байх 3.7 га талбайтай мод үржүүлгийн газартаа 21 нэр төрлийн модыг үр болон мөчрөөр үржүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд өнгөрсөн онд үржүүлгийн газрынхаа хүчин чадлыг эрс нэмж, жилд хоёр сая ширхгээс дээш нарс, шинэс, бургас, улиас, хайлаас, монос, тэхийн шээг, өрөл зэрэг модны тарьц, суулгацыг бэлтгэн нийлүүлэх, жилдээ 200 га-аас дээш талбайд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх боломжтой болжээ.

Компани мод үржүүлэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Тужийн нарсанд ойжуулалт хийж байна. Мөн говийн бүсэд хувийн хэвшлийн хөрөнгөөр ойжуулалт хийхийн зэрэгцээ 20 га талбайд заган ой байгуулахаар “Оюу толгой” компанитай хамтарч эхэлжээ.

default

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээр ойн салбарт ажиллаж байсан хүмүүс бүгд үржүүлгийн газартаа тарьц, суулгац бойжуулж, борлуулж эхэлсэн. Гурван жилийн дотор санхүүгийн тодорхой хэмжээний чадавхтай ч болж, үйл ажиллагаагаа аль болох өргөжүүлэхийг хичээж байна. Тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт биелнэ гэдэгт итгэдэг. Гол нь төр, засгаас хувийн хэвшлээ улам сайн дэмжих хэрэгтэй” гэж “Говийн улиас” ХХК-ийн захирал Э.Батдорж ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ