Өнөөдөр буюу 2024 оны 03-р сарын 27-ны өдөр Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд ноцтой зам тээврийн осол гарч хөдөлгөөнийг зогсоосон байсныг нээлээ.
-Зам хариуцагч инженерүүд замын үзлэг, авто замын халтиргаа, гулгааг арилгахаар чиглэл бүрд шуурхай ажиллаж байна.
-Та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.
-Мөн хажуу хоорондын зайг зөв барьж явах
-Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
-Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
-Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,
-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна.

