Тэрээр, би ХААДС-ийг 1973 онд “Бэлчээр-тэжээлийн мэргэжилтэн” гэдэг мэргэжлээр төгсч орон нутагт олон жил ажиллаж зохих мэдлэг туршлагатай болсон юм. Улс эх орны маань олон сумдад урьд өмнө болоогүй зуд болж эрдэнэт мал ихээр хорогдож, малчдын амьдрал эрс хүндэрч байгаад сэтгэл зовниж байна. Оны эцэст тоолуулсан 64,7 сая малын зөвхөн талыг ганц хоног тэжээхэд 120,000 тонн өвс буюу 50 000 гаруй тонн хүчит тэжээл шаардагддаг. Байгаль цаг уур эрс өөчлөгдөж байгаа тул тэжээлийн нөөцтэй байх нь онц чухал юм.
Иймд:
- Тэжээл импортлох элдэв хоригийг бүрэн цуцалж, аж ахуйн нэгж,,малчин бүрд өвс,тэжээл импортолж авах байнгын боломж олгохыг Засгийн газарт санал болгож байна.
- Өндөр настан миний бие 1072 Хувьцааны 2023 оны ногдол ашгийн 245 мянган төгрөгийг зудын гамшгийг арилгах Улсын санд хандив болгон өргөж нэмэрлэхээ илэрхийлж тэвдэж явахад ийнхүү туслахыг малчдыг ойлгож хайрладаг бүх хүмүүс, ард олондоо уриалж байна гэжээ.
О.Нигимет гуай нь мэргэжил эзэмшсэнээсээ хойш сум нэгдлийн дарга, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн, “Цагааннуур худалдааны чөлөөт бүс”-ийн захирагч зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудыг хашиж байсан төр нийгмийн зүтгэлтэн, Улс орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн бодит хувь нэмрээ оруулсаар яваа хүндтэй сэхээтэн юм.

