ФРАНЦЫН “WIFI” ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2024-03-14 275 0

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Манон Леларжетай уулзав.

Уулзалтаар Франц улсын Гадаад хэргийн яамны хөрөнгө оруулалтаар “WIFI” буюу Хот, хөдөөг махны өртөгийн сүлжээгээр холбох нэртэй 800,000 еврогийн санхүүжилттэй төслийг Баянхонгор аймгийн дөрвөн суманд хэрэгжүүлэх талаар хатагтай Манон Леларже дурдав.

Төслийн гол зорилго нь хотын хүн амыг хүнсний аюулгүй байдал болон чанар стандартын шаардлага хангасан мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх бөгөөд мал эрүүлжүүлэх арга хэмжээ, мөрдөн мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх, орон нутгийн малын эмч нар болон малчдыг эрүүл, стандартын шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлээр мэдлэг олгох юм.

Тус ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг хүсэж, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Дээрх байгууллага нь 2004 оноос хойш Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ