Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллахаар Английн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй тус клубийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

