Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Богд сумын тариалан эрхлэгчдэд газар тариалангийн салбарт аймгаас баримталж буй бодлого, шийдвэр, Атрын 4 дүгээр аяны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй эргэлтийн хөрөнгийн зээл, шатахууны хөнгөлөлтийн талаар мэдээлэл хүргэж, агро ойн аж ахуй болон хөрс бэлтгэх, хүлэмж барих заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Цаашид говийн бүс нутагт тохирсон ил талбайн лооль, тарвас, жимсний мод, хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжөөр хангаж ажиллалаа.



