Бид жил бүр хот тойрсон эзэнгүй хог хаягдал, сэг зэм устгах ажлыг зохион байгуулдаг. Тус ажил өнөөдөр Түмэн, Жаргалант багаас эхлэн хийгдэж байна. Иргэдийн хувиа хичээсэн ухамсаргүй үйлдлээс болж малын сэг зэм, эзэнгүй хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдсээр л байна. Тэгвэл хотын эзэнгүй хог хаягдал цэвэрлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө гаргадаг. Уг цэвэрлэгээний санхүүжилтийг иргэдийн эрүүл таатай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах сангаас гаргасаар байна.


