ЦАГ ХОЖИХ, ЗАМ ТОВЧЛОХ ЗЭРГЭЭР МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2025-01-14 121 0

Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал: Хүдэр, Онги /Арвайхээр сум/, Сэлэнгэ /Сүхбаатар сум/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэн. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ