ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОГООЧ НАР “МЭРГЭШСЭН ТОГООЧ”-ИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2025-01-16 183 0

Боловсролын яам, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулсан ‘’Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, сургалтад хамрагдсан тогооч нар өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

-Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөрийн эхний элсэлтэд 2024 оны 10 дугаар сард 61 тогооч, 2 дахь элсэлтэд 2025 оны 1 дүгээр сард 107 тогооч хамрагдаж, нийт 168 тогооч ийнхүү хөтөлбөрөө амжилттай дүүргэж төгслөө.

-Хөтөлбөр нь нийт 120 цаг бөгөөд 70 цагийн онол, 50 цагийн дадлага ажлын бүтэцтэй зохион байгуулагдав.

Сургалтад хамрагдсанаар:

-Бага насны хүүхдийн шим тэжээл, өсөлт хөгжлийн онцлогт тохирсон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, менежмент

-Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент /Хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ/

– Хүүхдийн хоолны 5 өдрийн 10 иж бүрдэл хоол шим тэжээлийн онцлогт тохирсон байдлаар бэлтгэж сурав.

-Шөл үндсэн хоол, салат, сүмс, нарийн боов, ундаа зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн хоолны технологи ажиллагааг суралцав.

-Хүүхдийн хоолонд бичил шимт бодисоор баялаг дотор мах дайвар бүтээгдэхүүнийг зөв боловсруулах технологи ажиллагаанд суралцав.

-Хоол үйлдвэрлэлийн дадлага ажлыг масс үйлдвэрлэл, нэгж хэмжээгээр зохион байгуулсан.

Сургалтаар тогоочид мэдлэг ур чадвараа сайжруулахаас гадна харилцан туршлага солилцох боломж бүрдсэн үр дүнтэй сургалт болсон талаар тогооч нар санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

-Сургалтад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймаг болон нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тогооч нар хамрагдаж, ирцийн үнэлгээ, шалгалтын онооны нэгдсэн дүнгээр амжилттай төгссөн тогооч нарын төлөөлөл гэрчилгээгээ гардан авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ