Цаг агаарын аюултай үзэгдэл болж байгаатай холбогдуулан Даланзадгад сумын хэмжээнд 2024 оны 3-р сарын 27-ний өдрийн 2-р ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх АОК-ын шийдвэр гарлаа. Хөдөө сумдын хувьд нөхцөл байдалдаа тохируулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сумдын онцгой комиссд үүрэг болголоо!
Аюулт үзэгдэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

