Иргэдийн амьдрах орчин нөхцөл, нийтийн орон сууцны барилгын ашиглалт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд орон сууцны барилгын гадна фасадыг шинэчлэн дулаалах, дээврийг засварлах, зоорийн давхрын шугам сүлжээг шинэчлэх ажлыг 2016 оноос орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Дээрх ажлын хүрээнд нийтийн орон сууцны 10 дугаар байрны оршин суугчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барилгын зоорийн давхрын шугам сүлжээг шинэчлэх, барилгын хаяавч, зоорийн шалны цутгалт хийх, гадна фасадыг дулаалах ажлыг хэрэгжүүлж байна.
Барилгын их засварын ажлыг хэрэгжүүлснээр барилгын дулаан алдагдал буурч, иргэдийн амьдрах орчин нөхцөл, нийтийн орон сууцны барилгын ашиглалт сайжирна.