12 ДУГААР АНГИЙН 300 СУРАГЧЫГ ЭЕШ-Д БЭЛДЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ДАВТЛАГАД ХАМРУУЛНА

2022-03-09 391 0

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 дугаар ангийн 300 сурагчийг Элсэлтийн Ерөнхий шалгалт буюу ЭЕШ-д цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд 3 сарын турш цахим давтлагад хамруулах юм.

ЭЕШ өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт хийж цаашид цахим давтлагыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Хэрэв сурагчдыг цахим давтлагад хамруулж ЭЕШ-д амжилттай хамруулсан тохиолдолд уг ажлыг цаашид дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Тус Баянзүрх дүүрэгт сурч боловсорч байгаа сурагчид ЭЕШ-д өндөр оноо авч, хүссэн сургуульдаа хамрагдахаас эхлээд чадварлаг, оюунлаг боловсон хүчин бий болох боломж бүрдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ