Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар баталсан “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу малчид нэмэгдэл тэжээлээр цэвэр үүлдрийн үхэр, хонь, ямаа, сайжирсан эрлийз мал болон хээлтүүлэгчийг 100 хувь, дунд ба дундаас дээш тарга хүчтэй тэмээ, адууны 5 хувь, үхэр, хонь, ямааны 20 хувь, ирэх онд гарах тугал, хурга, ишигний 30 хувийг оруулж хангайн бүсэд 120 хоног, хээрийн бүсэд 90 хоног, говийн бүсэд 60 хоног тус тус тэжээхээр тооцож хадлан тэжээлийг бэлтгэхээр заасан байдаг.
Мөн Фермерүүд байран тэжээх малд дундаас доош тарга хүчтэй өвөлжүүлж, хаваржуулах бүх мал, төв суурингийн ойролцоох бүсийн саалийн чиглэлийн бүх үхэр болон гахай, шувууг оруулах бөгөөд хангайн бүсэд 270 хоног, хээрийн бүсэд 240 хоног, говийн бүсэд 210 хоног тэжээхээр тэжээлийн нөөцийг бүрдүүлэхээр заасан байдаг.
Тус зааврын дагуу мал аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутгийн түвшинд байгалийн хадлан 1.2 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 258.2 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, эрдэс тэжээл 92.2 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн-ийг тус тус бэлтгэн нөөцөлсөн тоо мэдээлэл байна. Үүнээс харахад нийт бэлтгэхээр төлөвлөсөн байгалийн хадлан, тэжээлийн 80 гаруй хувийг бэлтгэсэн. Үүнээс:
Малчдын түвшинд 1.1 сая тн байгалийн хадлан, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн давс, хужир шүүг тус тус бэлтгэн авсан байдаг. Энэ нь бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 84.5 хувийг бэлтгэсэн үзүүлэлт гарч байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд байгалийн хадлан 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.
Дээрх хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээс гадна 2022 онд гурилын болон газар тариалангийн үйлдвэрлэлээс 210.5 мянган тн хүчит үйлдвэрлэж зах зээлд 1 тн хивгийг 520000-800000 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурил тэжээлийн үйлдвэрүүдэд 1263.2 тн хивэгний нөөцтэй байна. Үүнээс гадна хүчит тэжээл үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд 200-350 тн багсармал, эрдэст тэжээлийн нөөцтэй байна.
Улсын хэмжээнд 15 аймагт 50 тэжээлийн үйлдвэр байгаагаас 37 нь улирлын болон байнгын үйл ажиллагаа явуулж, 13 нь үйл ажиллагаа явуулаагүй байна.
Тоон мэдээллүүдээс харахад бэлчээрийн мал аж ахуйн хувьд зун-намрын улиралд тэжээлийн хэрэгцээний 100 хувийг буюу хангалттай, өвөл-хаврын улиралд тэжээлийн хэрэгцээний 35.7 хувийг хангаж байгаа дүн гарч байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад 2022 онд 33 тн хивэг экспортод гаргаж, 14.1 мянган тн хивэг тэжээлийн импортоор авч байсан бол 2023 онд 5.6 мянган тн хивэг экспортод гаргаж, 11.4 мянган тн хивэг тэжээлийг импортлон авсан байна.
Энэ оны хувьд нийт нутгаар цас их орж цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас өвөлжилт хүндэрч өвс, тэжээлийн үнэ өсч буй асуудал гарч байгаа яамны зүгээс тэжээлийн үйлдвэрүүдэд орон нутагт тэжээлийн хомсдол үүсгэхгүй байх нөөц бүрдүүлэлтийг хийж ажиллах талаар хамтран ажиллаж байна. Өвс тэжээлийн үнэ өсч буй асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө байгууллага хяналт зохицуулалт хийдэг.
Сүүлийн жилүүдэд тэжээлийн ургамал тариалах болон тэжээл үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг үзүүлж байна. Цаашид уг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тэжээлийн үйлдвэрлэлийг түүхий эдийн болон үйлдвэрийн шатанд нь бүрэн дэмжих боломжийг бүрдүүлэх юм.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27