
Сангийн яам төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог бий болгох зорилтын хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем-PIMIS”-н шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлээд буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр хөрөнгө оруулалт хариуцсан сумдын албан хаагчдыг тус системд хэрхэн ажиллах талаар чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.

Энэ үеэр Сангийн яамнаас 18 сумын Засаг даргын Тамгын газарт олгосон нөүтбүүк, цүнхийг аймгийн Засаг дарга албан хаагчдад гардуулан өглөө.

ЭХ СУРВАЛЖ:Хэнтий аймгийн ЗДТГ