2023 ОНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР БУЛГАН АЙМГИЙН РАШААНТ СУМЫН СУРГУУЛИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ САЙЖИРЧЭЭ

2024-04-19 46 0

Рашаант сумын сургууль 803 сурагч, 71 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Бүлэг дүүргэлтийн дундаж 29. Үндсэн анги танхимаас гадна сурагчдад тогтвортой хөгжлийн зорилтыг таниулах эко танхим, Мобиком корпорацийн дэмжлэгтэйгээр дижитал анги байгуулсан. Цахим ангиас Medle сургуулийн сонгоны ангийн сурагчид хичээлдээ хамрагдахаас гадна математикийн хичээлийн Eduten, англи хэлний Pearson хөтөлбөрт сурагчид саадгүй хамрагдаж байна.

2022 оны гүйцэтгэлийн үнэлгээний дараа Боловсролын ерөнхий газрын менежментийн баг ирж зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Ингэснээр 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр зарим үзүүлэлтүүд өмнөх түвшнээс эрс сайжирчээ. Ямар ч сургууль үйл ажиллагаагаа сайжруулах замаар чанарын үзүүлэлтээ ахиулахын тулд алдаа дутагдлаа нуух биш харин ч хүлээн зөвшөөрөх нь илүү үр дүн авчирдаг болохыг сургуулийн захирал онцолж байлаа.

Сургуулийн спорт заал, дотуур байрны барилга ашиглалтад орсон. Хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Харин урлагийн танхим шаардлагатай байгаа талаар ярьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ