Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс дүүрэг, орон нутгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг энэ үеэр танилцуулсан юм. Энэ жил 39963 хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн мэдээллийг хороодоос ирүүлсэн. Үүнээс 14623 хүүхдийн асуудал хөндөгдөж байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд Баянзүрх дүүргээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, бүлэг нэмэх, байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах, гэр цэцэрлэг шинээр байгуулах, түрээсийн байр ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. Дээрх ажлуудыг зохион байгуулахад зарим нэг хүндрэл гарч байгааг салбарын сайдад танилцуулсан. Боловсролын салбарт тулгамдсан эдгээр асуудлуудыг шийдвэрлэж ажиллана гэдгийг тэрээр хэллээ.
Баянзүрх дүүрэгт жилд дунджаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамрагдах 9880 хүүхэд шилжин ирдэг. Мөн шинээр баригдсан орон сууцны барилгыг сургууль, цэцэрлэгийн барилгатай харьцуулахад бага байдаг. Дээрх байдлаас шалтгаалж сургуулиуд гурван ээлжээр хичээллэх, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал бий болж байна. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүднээс түрээсийн байр ашиглах, цомцог гэр барих, бүлэг нэмэх зэрэг тодорхой ажлыг зохион байгуулж байгаа ч асуудлыг бүрэн шийдэхгүй. Сургуулийн хувьд 11 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсээд байна. Тиймээс 2023.2024 оны төсөвт зайлшгүй суулгаж 8 сургууль, 8 цэцэрлэг барих хороодыг танилцууллаа.
Уг асуудлыг салбарын сайд дэмжиж дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27