21 АЙМГИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ

2023-01-30 278 0

СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, АДАПТ төсөл хамтран сав газарт уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдалд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой танхимын сургалтыг 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Сургалтад 21 аймгийн Сав газрын захиргаадын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан 70 гаруй төлөөлөл оролцож байна.

Сургалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Сав газрын захиргаадын төлөөллүүдийн санал, хүсэлтийг сонсож цаашдын үйл ажиллагаанд анхаарах шинэчлэлийн асуудлаар зөвлөмж чиглэл өгч ажлын амжилт хүслээ.

АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр төслийн хүрээнд хийгдэж буй дасан зохицох ажлуудын талаар мэдээлэл хийв. Мөн төслийн хүрээнд Сав газрын захиргаадтай хамтран ажиллах чиглэл, үүрэг оролцоог тодорхойлж, сав газрын албан хаагчдын чадавхыг сайжруулах, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцсэн юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ