3 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН АРДЧИЛСАН НАМЫН ТАМГАНЫ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2023-03-29 114 0

Нийслэл дэх зархиргааны хэргийн шүүх хуралдаанаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталжээ. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан Ц.Туваан Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болохыг мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг тогтоосон” байна.

Тодруулбал өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хуралдаж Ардчилсан намын “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар бүхий дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэгч Ц.Тувааны шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” байна.

Ийнхүү 3 жил үргэлжилсэн Ардчилсан намын Тамганы маргаан өндөрлөж Х.Баттулга, Ц.Туваан нарт байсан 1117237845 хяналтын дугаар бүхий тамга хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хууль ёсны Ардчилсан намын тамга С.Эрдэнэ даргад хадгалагдаж байгаа болохыг баталсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: АН


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ