
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслөө ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах аймгийн дэд хорооны хурлыг 2022 оны 10 сарын 18нд аймгийн засаг даргын орлогчын өрөөнд 71.4 хувийн ирцтэй хурлын зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах ажлыг орон даяар 2022 оны 06 дугаар сарын 07-оос 07 дугаар сарын 06-ны хооронд цахимаар хүлээн авсан.
Ховд аймгийн хэмжээнд цахимаар 3 сумын 11 аж ахуйн нэгжийн 1.899.171 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүссэн төслийг хүлээн авсан.
Дээрх төслүүдэд журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 2 аж ахуйн нэгж байгууллагын 175 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл хүссэн төслүүд нь журмын шаардлага хангаж аймгийн Засаг даргын 2022 оны А/633 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн дэд хорооны ажлын хэсэгт төслөө танилцууллаа. Дэд хорооны хурлаар 2 төслийг хэлэлцэн үнэлгээ өгч, 175 сая төгрөгийн санхүүжилтийг баталж ЖДҮ-ийн газарт хүргэхээр аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27