35 УДААГИЙН ДУУДЛАГААР 970 САЯ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАВ

2022-01-10 580 0

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар НОБГ-т ирсэн.

Дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна.

Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ