422 айл өрхийн хээрийн судалгаа буюу үнэлгээг хийгдээд байна.

2024-04-04 202 0

Чингэлтэй дүүргийн 14, 18 болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн үнэлгээний ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ.

2024.04.02-ны байдлаар Чингэлтэй дүүргийн 277 нэгж талбар, Сүхбаатар дүүргийн 145 нэгж талбар буюу нийт 422 айл өрхийн хээрийн судалгаа буюу хэмжилтийг хийгээд байна.

Төсөл хэрэгжиж буй талбарт хамаарч буй иргэдэд НОСК ХК-с эд хөрөнгө болон газрын үнэлгээ хийх мэдээлэл болон хугацааг мессеж үйлчилгээгээр явуулж байгаа юм. Хэрэв та мессеж хүлээн авсан бол дараах материалыг бэлэн байлгана уу.

* Тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч байх

* Иргэний үнэмлэх

* Газрын гэрчилгээ

* Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

* Кадастрын зураг

* Худагтай айлууд худагийн пасспорт

Эх сурвалж: НОСК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ