Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн тойруугийн гудамж “Алтай хотхон”-ы зам дагуу авто замын борооны ус зайлуулах 437м шугам угсралтын ажлыг Геодези, Усны барилга байгууламжийн газар хийж гүйцэтгэсэн бөгөөд шугам угсралт, нөхөн сэргээлтийн ажил 100 хувь дууслаа.
Тус байршилд жил бүр хур борооны улиралд авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автаж тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байсан. Тэгвэл борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэснээр цаашид ус тогтохгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.