ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ҮЕЭР ОНГОЦОНД МЭНДЭЛСЭН ИХЭР ОХИДЫН ЭЭЖИД “АЛДАРТ ЭХИЙН ОДОН” ГАРДЛУУЛЛАА

2022-06-16 350 0

Турк улсаас Монгол улс руу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нисэж байсан МИАТ-ийн нислэгийн үед Төв аймгийн Архуст сумын иргэн Г.Ганзориг Д.Болортуяа нарын ихэр охид болох Энхжигүүр Энхцэлмэг нар мэндэлсэн.

Тухайн үед тус онгоцонд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид зорчиж явсан бөгөөд охидыг эх барьж авсан байна.

Энэхүү үйл явдал нь нислэгийн үеэр онгоцонд ихэр хүүхэд мэндэлсэн дэлхийн АНХНЫ тохиолдол юм. Ихэр охидууд аав ээжийнхээ 4 дэх хүүхдүүд бөгөөд ээж Д.Болортуяад “Алдарт эхийн одон”-г Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр Засаг даргын нэрэмжит үзлэгээр сумдад ажиллаж байх үеэрээ сумын удирдлагуудтай хамт гардуулан өглөө.

(Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ