64 ХОНОГИЙН ХУГАЦААНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ЗОГСООЛОО

2022-01-11 579 0

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хоёрдугаар хэсэгчилсэн хурал 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Хурлын эхэнд Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээний нэгтсэн тайланг Мал эмнэлгийн газрын хэлтсийн дарга Х.Хавсамет комиссын гишүүдэд танилцууллаа. Мөн Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, эмчлэн тусгаарлах байр, өвчтөний биеийн байдал, батлагдсан тохиолдлын тандалт судалгаа, гэрээр эмчлэн тусгаарлалт болон нэмэлт дархлаажуулалт, гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалт, шинжилгээний талаар Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан хэлтсийн дарга М.Мөнхбаатар танилцуулсан юм

. Хэсэгчилсэн хурлаас дараах үүрэг, чиглэлийг өглөө.

1. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын давтан тунг хийх арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, сайн ажилласан алба хаагчдын судалгааг гаргах, Цаашид мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийх,

2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ, хорио цээрийн дэглэм бүрэн дууссан талаар нэгдсэн тайлан гаргаж, Улсын Онцгой комиссын Шуурхай штабт илгээх,

3. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээнд саад учруулж, зөрчил гаргасан иргэдийн судалгааг гаргаж Шуурхай штабт ирүүлэх, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постуудын үйл ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн буулгах,

4. Омикрон хувилбар манай аймагт илрээгүй ч шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь өсөж байгаа учраас хүчилтөрөгчийн аппарат, нөөц баллон зэргийн бэлэн байдлыг хангах,

5. Нэгдсэн эмнэлгийн сайн дурын шинжилгээний цэгийг буулгаж, хуучин дарханы сүм дээр шинээр байгуулах,

6. Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хяналт тавих ажлын хэсэг байгуулах захирамж гарган, хэрэгжилтийг 14 хоногийн хугацаанд хангуулан ажиллах үүрэг өглөө.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ