ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2024-03-11 244 0

Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангараг өргөлөө. Ийнхүү өнөөдрөөс (2024.03.11) Гаагийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн есөн жилийн бүрэн эрхийн хугацаа эхэлж буй юм.

Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын эрх зүйн бүлд хамаарах улсуудын 18 шүүгчээс бүрддэг ба Нидерланд Улсын Гааг хотод байрладаг юм. Шүүгчийг өндөр ёс суртахуун, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн дээд албан тушаалд томилогдон ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг хангасан хүмүүсээс сонгодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ