ДАХИВАР ЦУГЛУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЛАА

2024-03-22 283 0

“Баялаг төв”-ийн санаачилгаар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр, “Мандлын гэгээ” ОНӨҮГазар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “ОРОН НУТАГТАА ОРУУЛАХ БИДНИЙ ХУВЬ НЭМЭР” уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулж байна.

Сайнцагаан суманд жилд дунджаар 80.000 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү шилжүүлж булж устгаж байна. Энэ хог хаягдлын 40-50 хувийг буюу 45.000 тн хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах боломжтой байдаг. Гэвч одоогийн байдлаар 2023 онд нийт 78.1 тн буюу нийт хог хаягдлын 0.09%-ийг л дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна.

Хамгийн их дахивар нөөц цуглуулж тушаасан анги, сургуулийг тодруулж урамшуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ