Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.28) Говь-Алтай аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзаж Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн Төрийн албаны шинэтгэл, Ёс зүйн тухай хуулийн талаар төрийн байгууллагуудын 480 гаруй албан хаагчтай уулзалт хийж сургалт зохион байгууллаа.
Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хороодын ажилтай танилцаж тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна..

