ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-04-09 288 0

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан.

Уг хуулийн төслийг боловсронгуй болгох зорилгоор дүүрэг тус бүрд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй 328 СӨХ-ны төлөөлөл хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган хуулийн төслийг танилцуулж, иргэдийн хөндөж буй асуултад хариулт өглөө.

Хуулийн төсөлтэй танилцаж, саналаа өгөх холбоос

https://mojha.gov.mn/content/65f10aaba9d9c480dac6ad78

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ