Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Амнат Панфуак тэргүүтэй 12 төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

Дээрх төлөөлөгчид НИТХ-ын даргын урилгаар Улаанбаатар хотноо албан айлчлал хийж буй юм.
Уулзалтын үеэр нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал, хоёр орны сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


