Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй нийт 7 хяналтын цэгт мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтаар Шар хөтлийн хяналтын цэгээр Увс, Булган аймгаас тээвэрлэгдэн ирсэн 5 ш хөлдүү тарваганы тулмыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч хяналтын цэгийн байр болон тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийг зааврын дагуу хийлгэж ажиллаа.

