Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын хэлтсүүдтэй хамтран хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдийг дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эерэг зан суртахуун төлөвшүүлэх, сурч боловсрох эрхийг нь дэмжих хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Бидний оролцоо-Хүүхдийн хүмүүжил” уриатай аяныг зохион байгуулж байна.

Дээрх аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн харьяалалтай, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдүүдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт мэдээлэл хийж, гэрчилгээ олголоо.

