Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Иймд цас орж, хүйтрэхээс өмнө үлдсэн ажлыг яаралтай хийж дуусгахад холбогдох хэлтсүүд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 8 байгууллагад 291 тонн давс, 218 тонн бодис бэлэн байна. Үүнтэй холбоотойгоор давс бодисын нөөцийг яаралтай нэмж бүрдүүлэх, хот тохижилтын компаниудын машин техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг сайтар хангуулахыг үүрэг болголоо.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрөөс эхлэн 11-р сарын 1-ний өдрийг хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
Дүүргийн хэмжээнд хүүхдийг осол гэмтэл, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн газарт үзлэг, шалгалт зохион байгуулах,
Дүүргийн 2, 5, 8, 14, 19, 25, 28, 32-р хороонд хийгдэж байгаа цахилгаан шатны засвар шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах, болзошгүй осол гарахаас сэргийлэх ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтарсан үзлэг, хяналт шалгалт зохион байгуулах,
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохион байгуулах, иргэдэд мэдээлэл хүргэх.


