МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭРТ СУУРИЛСАН ТАНДАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2024-10-19 320 0

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хүрээнд мал амьтны халдварт, шимэгчтэх өвчнөөс тайван бүс нутгийн эрүүл сүргээс хүнсэнд мал бэлтгэх болон зарим төрлийн зооноз өвчнийг тандах, зорилгоор “Мал төхөөрөх үйлдвэрт суурилсан тандалт”-ыг зохион байгуулж байна.

Тандалтыг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх 10 үйлдвэрээс 5 нэр төрлийн өвчний тандалтын сорьцыг мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн хяналтан дор цуглуулан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнд шинжлүүлэхээр мал эмнэлгийн судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ