Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, Дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийг ЦЕГ дээр хийхтэй холбогдуулан анхны санал солилцох уулзалт боллоо.
Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, болон бусад удирдлагууд, Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Cүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон бусад удирдлагууд оролцлоо.

Процессын дахин инженерчлэл сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн Ахлах судлаач, доктор (Ph.D) Б.Отгонсүрэн процессын дахин инженерчлэл хийгдсэн байгууллагуудын судалгааг танилцууллаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: ЦЕГ нь өөрсдийн санаачилгаар процессын дахин инженерчлэл хийлгэх хүсэлт тавин, төрийн байгууллагуудын манлайллыг үзүүлж энэхүү санаачилгыг эхлүүлж байгаад талархалтай байна. Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл ханамжийн баталгаа, ажлын ачаалал бууруулах, ажил чиг үүргийн давхардлын асуудал дээр анхаарч ажиллах шаардлага хэрэгцээ байна. Цагдаагийн байгууллагад дэвшилттэй олон зүйл байгаа. Цагдаагийн байгууллага нь аймаг, дүүргээ бүсчлэн ангилж албан хаагчид, мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах, иргэдийн санал гомдол өргөдлийг шийдэх асуудлууд дээр анхаарч ажиллах, төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, албан байгууллагын дүрэм журмыг хялбаршуулах, цэгцлэх чиг үүргийн давхардал дээр анхаарах шаадрлагатай харагддаг. Ачаалал ихтэй газраа хүний нөөцөө хэрхэн шийдэх гэх мэт том зургаар стратеги төлөвлөгөөтэй ажиллах боломжыг судлавал энэхүү ажил үр дүнтэй байх болно гэж харж байна.
Мөн ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Сүхболд: Цагдаагийн байгууллага нь одоо байгаа асуудлаа засан залруулъя гэдэг ажлын хүрээнд хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл дээр дотоодын болон гадаадын судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэн, хэрэгжүүлэх ажлын талаар та бүхэнд танилцууллаа. Цагдаагийн байгууллага нь өөрчлөлт шинэчлэлийн ажлаа анхан шатнаас нь эхлүүлэх санаачилга гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага нь лавлагаа мэдээллийн ажлуудаа бүгдийг цахимжуулах, иргэдийн өргөдөл гомдол хаана байгаа, хэрхэн шийдэгдэж байгаа мэдээллийг иргэн хүн гар утаснаасаа авах, мөрдөн байцаах ажиллагааны мэдээлэл хүргэх гэх мэт ажлуудыг шинэчлэн бүртгэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын хамгийн гол ажил нь урьдчилсан сэргийлэх ажил гэж үзээд энэхүү албыг өргөжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бүтэц цаашид яаж ажиллах, байгууллагын захиргааны удирдлагын бодлого, стратеги төлөвлөгөө нь цаашлаад яам, болон төрийн байгууллагуудтай уялдуулан нэг зүгт харсан нэг бодлого хэрэгжүүлсэн байхаар төлөвлөн ажиллах болно.

Процессын дахин инженерчлэл хийснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллах, иргэдийн гомдлыг түргэн шуурхай шалгадаг байх, мэдээлэл хүргэдэг байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх, албан хаагчдын ажлын ачааллыг хэрхэн бууруулах асуудлууд дээр шийдэл гарна гэж итгэж байна.Цагдаагийн байгууллагын зүгээс та бүхэнтэй бүхий л талаар хамтарч ажиллах болно гэлээ.

Төрийн үйлчилгээний чанар, байгууллага, албан тушаалтны бүтээмжийг дээшлүүлэх, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий процессын дахин инженерчлэлийн ажилд оролцогч талуудын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголт, хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг олон талын судалгаа, шинжилгээнд суурилж гаргадаг бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчдад “Процессын дахин инженерчлэл”-ийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР


Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!
With havin so much written content do you ever run into any issues of plagorism or copyright violation? My website has a lot of completely
unique content I’ve either authored myself or outsourced but it appears a
lot of it is popping it up all over the web without my authorization. Do
you know any methods to help stop content from being stolen? I’d
really appreciate it.
The transparency around accurate charts is refreshing and builds trust.
I personally find that i’ve been using it for recently for cross-chain transfers, and the quick deposits stands out.
The using the bridge process is simple and the responsive team makes it even better.
I’ve been active for almost a year, mostly for providing liquidity, and it’s always seamless withdrawals.
Dakota here — I’ve tried testing new tokens and the trustworthy service impressed me.
范德沃克第二季高清完整版,海外华人可免费观看最新热播剧集。
codigo promocional 1xbet colombia 2026