ЧАТБОТ (AI) ХӨГЖҮҮЛЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2024-11-18 175 0

Мал эмнэлгийн салбарт зориулсан AI чатбот хөгжүүлэх талаар санал солилцох уулзалтыг Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газраас зохион байгууллаа.

Энэхүү AI чатботыг хөгжүүлснээр хөдөө орон нутгийн малын эмч, мэргэжилтнүүд шаардлагатай мэдээлэлд цаг алдалгүй хүрэх боломжтой бөгөөд малчид өвчний шинж тэмдгийг таних, анхан шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

⚖️Мөн салбарын хууль, дүрэм, журам, стандарт болон зонхилон тохиолдох малын өвчний талаар хөдөө орон нутгийн малын эмч, ажилтнуудад хялбаршуулсан заавар, зөвлөгөө, малын эрүүл мэндийн талаар анхан шатны мэдлэг олгож, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрхэн, хаана хандах зэрэг асуудлаар мэдээллийг автоматаар өгөх юм.

📡Цаашид Мал эмнэлгийн ерөнхий газраас хамтран ажиллагч байгууллагуудтай AI чатботыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн баазыг бүрдүүлэх, чатботын хэрэглэгчдэд үзүүлэх мэдээллийг аюулгүй байдлаар хүргэх, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хэлний боловсруулалтыг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ