СТАНДАРТЫН ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ I ШАТНЫ СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА

2026-02-12 129 0

Стандарт, хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулсан “Стандартын шинжээчийн эрх олгох” I шатны (1-р модуль) сургалтад хамрагдсан албан хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн зуслангийн стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх чиг үүрэг бүхий шинжээчийн эрх олгох анхан шатны сургалтад агентлаг болон 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэн, удирдах ажилтан зэрэг нийт 31 албан хаагч хамрагдав.

Цаашид сургалтад хамрагдсан албан хаагчдыг дараагийн шатны шинжээчийн эрх олгох сургалтад хамруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ