“COOL LOVE”-ийн ЦААНА: ГҮТГЭЛЭГ, ДАРАМТ ОЮУНЫ ӨМЧИЙН ҮЛ ХҮНДЭТГЭЛ

2026-04-13 102 0

Монголын шоу бизнесийн хүрээнд дахин нэгэн дуулиан дэгдэж эхэллээ. Дуучин Б.Амархүүтэй холбоотой зохиогчийн эрхийн маргаан олон нийтийн анхаарлыг татаж, шинэ баримтууд ил болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, иргэн Э.С өөрийн зохиосон дууны “Cool love” дууны үгийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 15-нд Оюуны өмчийн байгууллагад гомдол гаргасан байна. Улмаар хяналт шалгалтын дүнд 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан шийдвэрээр уг дууны үгийг зохиогчийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчил тогтоогдож, холбогдох арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна. Гэвч хэрэг үүгээр дуусаагүй бололтой. 2016 онд дуу зохиогчоо 35,000,000 төгрөгний хулгайд гүтгэн шоронд явуулна хэмээн дарамталжээ Тодруулбал, 2016 онд болсон “Cool love lovevolution” тоглолтын маргааш нь тухайн дуу зохиогчийг Амархүү, Ариунзул нар гэрийнх нь гадаа очиж дуудаж гаргаж ирэн машиндаа суулган ямар ч үндэслэл болон гэрчгүйгээр “алтан зангиа, LV бүс, мөнгөн тоноглолтой эд зүйлс буюу нийт 35,000,000 төгрөгөөр үнэлэгдэх зүйлс тоглолтын арын өрөөнд ороод гарах үед чинь алга болсон” хэмээн 3-4 цаг өөрсдийн машиндаа суулган гүтгэж, гэрийг нь нэгжинэ, цагдаа шүүхэд танил тал ихтэй учраас шоронд доод тал нь 15 жил суулгана, эхнэр болох Ариунзул нь: “Явж чонын шөрмөс шатаана” хэмээн сүрдүүлсэн тухай 2016 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэж байв. Гэвч тэд хэсэг хормын дараа зохиогч руу холбогдон “Тоглолтын үеэр хамгаалагч хийж байсан залуу дүүгээрээ хулгай хийлгэсэн байна, бид ч бас өмнө нь хулгайд гүтгэгдэж байсан учраас чи тайван бай” гэх доромж хариуг хэлжээ. Тухайн үйл явдал нь сэтгэл зүйн хувьд зохиогчид хүчтэй нөлөөлсөн бөгөөд уран бүтээлийн үйл ажиллагаанд нь ч сөргөөр нөлөөлсөн нь лавтай. ХИТ ДУУ — ГЭХДЭЭ ХӨЛСГҮЙ 2012 онд 100 төгрөгний ч үнэ хөлс авалгүй зохиож өгсөн атлаа ийнхүү 2016 онд гүтгэгдэн доромжлуулсан Э.С нь анх дуу зохиож өгсөн шигээ сайхан сэтгэгдэлтэй үлдэхгүй нь мэдээжийн хэрэг. Ингээд бүхэл бүтэн 9 жилийн хугацаанд тэдэнд ямар нэгэн сэтгэл санааны хохирол гэх мэт гомдол гаргаагүй бөгөөд зохиогч нь дуучин Амархүүтэй 2025 оны 10 сард өөрөө холбогдон “Дахин миний зөвшөөрөлгүй дуулах ёсгүй, олон жил хангалттай дууллаа” гэсэн сануулгыг өгсөн ч “Чамаар дуулах үгүйгээ заалгахгүй” хэмээн үл тоосон учраас холбогдох байгууллагад хандсан байна. Харин хэрэг явдал албан ёсоор шийдэгдэж амжаагүй байхад Ариунзул нь зохиогчийн талаар болон шүүх шатанд явж байгаа асуудлын талаар бусдад буруу ойлгогдох мэдээлэл түгээсэн нь 2016 онд зохиогчийг “шоронд хийнэ” хэмээн сүрдүүлж байсан балмад үйлдлээ ухаараагүй, дахин зохиогчийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилж байгаа нь үнэхээр ичгүүтэй. Энэхүү асуудал нь зөвхөн нэг дуу, нэг уран бүтээл тойрсон маргаан биш болж, оюуны өмчийн үнэлэмж, зохиогчийн эрхийг хэрхэн хүндэтгэж буй өнөөгийн бодит дүр төрхийг харуулж байна. Хэдийгээр уран бүтээл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг ч, түүний эх үндэс болсон зохиогчийн оюуны хөдөлмөр хамгийн үнэ цэнэтэй хэсэг гэдэг нь маргаангүй. Гэвч бодит байдал дээр: зохиогчийн эрхийг үл тоомсорлох уран бүтээлчдээ хүндэтгэхгүй байх амжилтад хүрсний дараа эх үүсвэрээ мартах хандлага байсаар байгаа нь энэ мэт маргаанаас харагдаж байна. Эцэст нь хэлэхэд, оюуны өмчийг дээдэлдэг, зохиогчоо хүндэлдэг уран бүтээлчид улам ховордож буй нь харамсалтай. Иймд энэ мэт асуудал нь зөвхөн нэг хүний маргаан биш, Монголын урлагийн салбарт “хүндлэл” гэдэг ойлголт ямар түвшинд байгааг эргэн харах дохио болж байна.

Жич: Энэхүү мэдээллийг олон нийтийн сүлжээнд ил тавигдсан баримт нотолгоонд тулгуурлан бичлээ.

Сэтгүүлч: Б.МӨНГӨН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ