“АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛЗҮЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-16 8 0

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж буйтай холбогдуулан Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын сэтгэлзүйч Д.Оюун “АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛЗҮЙ БА СТРЕСС МЕНЕЖМЕНТ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад байгууллагын нийт 26 албан хаагч хамрагдсанаас 14 албан хаагч танхимаар, 12 албан хаагч цахимаар оролцож, ажлын байрны сэтгэлзүйн орчин, стрессийг зөв удирдах арга зам, сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Сургалтын үеэр албан хаагчид стрессийг таних, даван туулах арга барилд суралцаж, харилцаа хандлагаа сайжруулах, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд чиглэлээр практик зөвлөгөө, мэдээлэл авлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ