115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

2026-04-16 11 1

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 115.2 мянган тонн нүүрсийг нийт 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 19.2 мянган тонн, 135.0 ам.доллароор арилжаалж нийт 2.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 4.5 ам.доллароор буюу 3.4% өслөө.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 97.3 ам.доллароор арилжаалж нийт 6.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 14.0 ам.доллароор буюу 16.8% өслөө.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 74.9 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 5.5 ам.доллароор буюу 7.9% өслөө.

2026 онд 104 удаагийн арилжаагаар 452.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.46 сая тонн нүүрс арилжлаа.

One response to “115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА”

  1. I just wanted to drop by and say how much I appreciate your blog. Your writing style is both engaging and informative, making it a pleasure to read. Looking forward to your future posts!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ