Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

2026-04-23 212 3

Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган замын цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, хаяг, хаягийн байгууламжийг стандартад нийцүүлж, зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороолол болон Энхтайваны өргөн чөлөө дагуу албаны хүмүүс ажиллаж, мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоотой арилгуулж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гадна орчны угаалга, цэвэрлэгээг мөн хийж байгаа” гэлээ.

Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд үүссэн зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч ажилладаг. 2025 онд 2500 орчим зөрчлийг илрүүлсэн. Үүнээс зөвхөн дүүргээс шийдэж, 593 зөрчлийг арилгуулсан. Нийслэлээс зөрчил арилгуулах чиглэлээр нэг хороонд 50 сая төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн нь дэмжлэг болсон. Энэ жил дүүргийн Засаг дарга дүүргийн 13 хорооны иргэдтэй уулзалт хийж, иргэдийн санал гомдлын дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулж ажиллаж байгаа. Мөн дүүргийн Засаг даргын захирамжаар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 2-ныг хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух аж ахуйн нэгжүүд хөөстэй угаалга хийж гадна орчин, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж, төмөр хашаа, хайсыг буулгаж, цэвэрлэж байна” гэв.

Аж ахуйн нэгжүүдийн зүгээс орчмын 50 метр талбайн хогийг цэвэрлэж, хөөстэй угаалга хийж байгаагаа хэллээ. Баянгол дүүргийн хэмжээнд зэвэрч, эвдэрсэн гэрэлтүүлгийн шонгуудыг засаж, будаж, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, хамгаалж байна.

3 responses to “Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна”

  1. bet786 says:

    Bet786? Alright, let’s be real; it’s another betting site. BUT! They do have competitive odds on certain sports. Shop around and see if it works for you! More info: bet786

  2. bet786game says:

    Bet786game… If you like something different from the standard slots, you may want to give this site a shot. Plenty of choice for quick plays. Found it here: bet786game

  3. bet558casino says:

    Bet558casino… Now this is a site I keep coming back to. Offers a range of classic and new games, so keeps things fresh! Check it out here: bet558casino

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ