NEAR ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН 14 ДЭХ УДААГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026-05-04 3 0

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо /NEAR/-ноос хүүхэд, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүс нутгийн нийгэм, соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сурталчлах зорилгоор “NEAR Хүүхдийн гар зургийн 14 дэх удаагийн уралдаан”-ыг 14 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан нь Зүүн хойд Азийн орнуудын хүүхэд багачуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, урлагаар дамжуулан бүс нутгийн онцлог, үнэт зүйлсийг илэрхийлэх боломжийг олгодгоороо онцлог юм. Өнгөрсөн жилүүдэд Монгол, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ зэрэг улсын 4500 гаруй хүүхэд оролцсон энэхүү нэр хүндтэй уралдаанд Архангай аймгийн хүүхэд, сурагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Уралдааны зорилго

• Хүүхэд, сурагчдын авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

• Зүүн хойд Азийн орнуудын хүүхдүүдийн найрамдал, хамтын ойлголцлыг бэхжүүлэх

• Орон нутгийн онцлог, өв соёл, байгаль орчноо урлагаар илэрхийлэх боломжийг бүрдүүлэх

• NEAR Холбооны үйл ажиллагааг сурталчлах, олон улсын оролцоог нэмэгдүүлэх

Оролцох эрх

Уралдаанд 2008–2013 онд төрсөн хүүхэд, сурагчид оролцоно.

Уралдааны сэдэв

Оролцогчид дараах хоёр сэдвийн аль нэгийг сонгон бүтээлээ ирүүлнэ.

1. Зүүн хойд Азийн энх тайван /NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан/

2. Манай нутгийн онцлог, нэрийн хуудас болсон газар /ландмарк/

Бүтээлд тавигдах шаардлага

• Бүтээлийн хэмжээ: 394 × 545 мм

• Бүтээлийн төрөл: Гар зураг

• Будгийн төрөл: Чөлөөтэй

/тосон харандаа, өнгийн харандаа, усан будаг, пастель гэх мэт/

Анхаарах зүйлс

• Нэг оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ.

• Бүтээлийн ар талд оролцох хүсэлтийн маягтыг бөглөж хавсаргана.

• Оролцогчийн овог, нэрийг англи хэлээр бүтэн, зөв дарааллаар бичнэ.

• Хуулбарласан, бусдын санааг дуурайсан бүтээлийг хүлээн авахгүй.

• Photoshop, illustration зэрэг компьютер график ашигласан бүтээлийг хүлээн авахгүй.

• Будаагүй хар зураг, бийрэн бичлэг бүхий бүтээлийг хүлээн авахгүй.

• Сэдэвт нийцээгүй болон заасан хэмжээнээс зөрсөн бүтээлийг шалгаруулалтад оруулахгүй.

Бүтээл хүлээн авах хугацаа

2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Бүтээл илгээх заавар

Бүтээлийг шуудангаар илгээнэ. Бүтээлийн ар талд оролцох хүсэлтийн маягтыг бөглөж, хавсарган нааж хамт явуулна.

Бүтээл хүлээн авах хаяг:

The Secretariat of the Association of North East Asia Regional Governments

311ho, 3F, Pohang Technopark,

394, Jigok-ro, Nam-gu, Pohang-si,

Gyeongsangbuk-do, Republic of Korea, 37668

Шалгаруулалт

Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

• 1-р шат: Улс бүрийн хариуцсан мэргэжилтнүүд урьдчилсан шалгаруулалт хийнэ

• 2-р шат: БНСУ-ын дүрслэх урлагийн мэргэжлийн шүүгчид эцсийн шалгаруулалтыг хийнэ

Шагналын сан

Уралдааны нийт шагналын сан 156 бүтээл байна.

• Нэгдүгээр байр – 1 бүтээл

600,000 воны өртөг бүхий бэлэг, өргөмжлөл

• Хоёрдугаар байр – 5 бүтээл

400,000 воны өртөг бүхий бэлэг, өргөмжлөл

• Гуравдугаар байр – 10 бүтээл

300,000 воны өртөг бүхий бэлэг, өргөмжлөл

• Дөрөвдүгээр байр – 20 бүтээл

200,000 воны өртөг бүхий бэлэг, өргөмжлөл

• Тусгай байр – 120 бүтээл

Өргөмжлөл

Мөн нийт оролцогчдод оролцсоны батламж болон дурсгалын зүйл гардуулна.

Санамж

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.

Шалгарсан бүтээлүүдийн өмчлөх эрх Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо /NEAR/-ны Хэрэг эрхлэх газарт шилжих бөгөөд цаашид үзэсгэлэн, сурталчилгаа, хэвлэмэл болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнд ашиглагдана.

Холбоо барих

NEAR Холбоо /Монгол хариуцсан ажилтан/

Утас: +82-54-223-2384

И-мэйл: mng@neargov.org

Авьяас чадвараа сорьж, эх орон, нутаг усныхаа өнгө төрхийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг нийт хүүхэд, сурагчдадаа урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ