Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангийн танилцуулж, хэлэлцүүлсэн нэр бүхий “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл”-ийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэж, Засгийн газрын 366 дугаар тогтоолоор батлалаа.


