ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-11-12 8 0

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашидыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-аас Хүн амын сантай хамтран 2023–2027 онд хэрэгжүүлж буй Улс орны долоодугаар хөтөлбөрийн хүрээнд эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх хүүхдийн эндэгдлийн түвшинг 2030 онд 100,000 хүнд 15 болгох зорилтыг тавьсан болохыг онцолж, энэхүү зорилтод хүрэхэд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэг чухал болохыг онцлов.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Надиа Рашид Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлж буй бодлогын дэмжлэг болон хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс өөрсдийн мандатын хүрээнд эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд Улс орны долоодугаар хөтөлбөр 2027 онд дуусахтай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцов.Уулзалтын төгсгөлд талууд Улс орны долоодугаар хөтөлбөр 2027 онд дуусахтай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, Улс орны наймдугаар хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ