“THE HU” ХАМТЛАГ МОНГОЛЫН ГОВЬ НУТАГТ МОД ТАРИНА

2023-04-26 144 0

“The Hu” хамтлаг Монголын говь нутагт болон гадаад улсад 12 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Хамтлагийн залуус Монгол орныхоо их говьд мод тарихаас гадна дэлхийн улс орнуудад аялан тоглолт хийхдээ мод тарих гэнэ. Нийт 12 мянган мод тарих аяныг өрнүүлэх гэж байгаагаа уран бүтээлчид дуулгасан юм.

“The Hu” хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн “Hellfest” фестивальд оролцоно. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд буй. Энэ хугацаанд “The Hu in the Меtaverse” дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Хамтлагийн уран бүтээлчид гадаадад аялан тоглолт хийхээс гадна эх орондоо тоглолт хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байв.

“The Hu” хамтлагийнхан “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад байгаа бөгөөд шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ