Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж байгаа билээ.
Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах уралдаант шалгаруулалтад амжилттай оролцож 483 хичээлийг контентын санд байршуулсан 43 багшийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч талархал илэрхийлэн, мөнгөн шагналаар урамшууллаа. Эдгээр багшид ээлжит хичээлийн цахим контент боловсруулсан тоогоороо 400.000-5.500.000 төгрөг хүртэл мөнгөн урамшуулал олгохоос гадна Боловсролын цахим шилжилтэд анхдагчид болж гар бие оролцсон идэвх санаачлагыг нь үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, багш нарыг 1-5 хүртэл сая төгрөгөөр нэмж урамшуулахаар болсноо мэдэгдлээ.
Тухайлбал: Үндэсний бичиг хичээлээр 55 ээлжит хичээл боловсруулсан Орчлон олон улсын дунд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Э. Батдэлгэрт 5.000.000 төгрөг
Дизайн зураг зүй технологи хичээлээр 40 ээлжит хичээл боловсруулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Ц.Батбаярт 3.000.000 төгрөг
Англи хэлний 30 ээлжит хичээл боловсруулсан Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Дэчмаад 3.000.000 төгрөг
Хөгжмийн хичээлээр 29 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын номт наран сургуулийн багш Г.Наранзулд 3.000.000 төгрөг
Биологийн хичээлээр 19 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн багш М.Ариунтунгалаг нарыг тус бүр 3 000 000 төгрөгөөр
Бусад 38 багшийг тус бүр 1.000.000 төгрөгөөр нэмж урамшуулахаар шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар www.medle.mn-д 2200 гаруй хичээл ирснээс сонгон шалгаруулалтаар 501 ээлжит хичээлийн цахим контентыг шалгаруулан нээлттэй байршуулаад байна. Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймаг, Баянзүрх, Баянгол дүүргийн багш нар цахим сан бүрдүүлэх энэхүү ажилд идэвхтэй оролцож байна.
Багш нарын идэвх оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд www.medle.mn сайтад байрших цахим хичээлийн сангаас хүүхэд бүр орон зай, цаг хугацаа, байршил үл хамааран нээлттэй суралцах боломжтой бөгөөд 2022 онд энэ ажил тасралтгүй үргэлжлэн 16411 хичээлийг багтаасан сан бүрдүүлэх ажил эрхэм багш таныг хүлээж байна.
Иймд ЕБС-ийн багш бүхэн оролцох эрх нээлттэй бөгөөд таны хичээл Монгол хүүхдүүдийн оюуныг тэтгэх юм.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27