Мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн батлуулж, төрийн байгууллагуудаас анх удаа дижитал шилжилт хийхээр ажиллаж буй. Энэ хүрээнд “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд шинээр хөгжүүлсэн Хяналтын удирдлагын нэгдсэн системд аж ахуйн нэгжүүдийг бүртгэх, эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Өдгөө улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 1700 орчим улсын байцаагч 26 чиглэлийн дагуу нийт 225 мянга гаруй обьектод хяналт шалгалт хийж байна. Энэ нь 1 обьектыг жилд 1-2 удаа шалгах боломжтой гэсэн үг. Түүнчлэн одоогийн байдлаар 60 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн сан бүрдээд буй.
Тиймээс дижитал шилжилт хийснээр орчин үеийн технологийн шийдэл, цахим системийн шилдэг туршлагыг ашиглан эрсдэлийн удирдлагад суурилсан Хяналт удирдлагын нэгдсэн системийг бий болгож, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийгөө үнэлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэдийг бүртгэх, тэдэнд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, нөхцөлийг бүрдүүлэх юм.
ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27