
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 279 тоот тогтоолыг аймаг, орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
2022-2023 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд 5520 малчин, 5031 мал бүхий өрх, 71 аж ахуйн нэгжид 1768793 толгой мал өвөлжиж, хаваржина.

Мал өвөлжилт, хаваржилтанд зориулж “Алтан тариа” ХХК нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй цас ихтэй байгаа Хүдэр, Түшиг, Ерөө, Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнбүрэн, Шаамар сумдад 21 тонн малын тэжээлийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаа.