АРВАЙХЭЭР ХОТЫН ЦЭВЭР УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВЛАА

2024-04-17 56 0

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Арвайхээр хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарын хамгаалалтад хүлээн авах, тусгай салбар шинээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тус салбарыг байгуулснаар улсын онц чухал обьект хамгаалах чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Арвайхээр хотын цэвэр усны эх үүсвэр барилга байгууламж мөн цаашлаад дулааны цахилгаан станц, үндэстний үнэт өв соёлыг тээж буй сүм, хийдүүдийг хамгаалалтад авч ердийн нөхцөлд байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Дотоодын цэргийн салбарыг цагдаа, зэвсэгт хүчин бүхий төрийн тусгай албанаас 20 хүний бүрэлдэхүүнтэй хүний нөөцийг бүрдүүлсэн бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллана.

Өвөрхангай аймгийн ЗДТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ